Коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-наас ирэх 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.
Мөн Хилийн Цагааннуур автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун түгээх автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх, Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо автозамын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хаалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.