Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14936 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 437 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 6332 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 370 нь нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 67 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тодруулбал
- Хөвсгөл аймагт 5,
- Хэнтий аймагт 6,
- Дорноговь аймагт 3,
- Орхон аймагт 18,
- Төв аймагт 26,
- Өвөрхангай аймагт 3,
- Дархан-Уул аймагт 6 тус тус батлагджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 206 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 4150 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1462 хүн эмчлүүлж байна.