Шинээр бий болох вакцинжуулалтын ногоон гэрчилгээ нь вакцинжуулалтын гэрчилгээ, коронавирусний халдвар авч байсныг нотлох бичиг баримт болон коронавирусний хамгийн сүүлд өгсөн шинжилгээний хариуг нотлох баримт бичгүүдийн нэгтгэсэн байх ёстойг Шевчович сануулан дурджээ. Европын Холбоонд ногоон гэрчилгээ гарснаар иргэдийг вакцинжуулалтын зарчмаар ялгаварлан гадуурхахгүй бөгөөд гадуурхалт үүсгэх нь вакцинжуулалтад сайн дураараа хамрагдах зарчмыг алдагдуулна гэдгийг Шефчовичд онцолжээ.
Ногоон гэрчилгээг зун гэхэд нэвтрүүлэхийг зорьж байгаагаас гадна зун дуусахаас өмнө Европын насанд хүрэгчдийн 70 орчим хувийг вакцинжуулна гэж найдаж буйгаа Шевчович мөн илэрхийлэв.