Нацист Германы удирдагч Адольф Гитлерийг еврей гаралтай гэж мэдэгдсэн Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров шүүмжлэлд өртөв. Түүний мэдэгдлийг Израиль эрс эсэргүүцэж, зэмлэн буруушаав. Израилийн талаас түүний мэдэгдлийг Холокостын аймшигт явдлыг гутаан доромжилсон "уучлашгүй" худал зүйл гэж мэдэгдэв.
Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид өөрийн цахим хуудаснаа "Гитлер еврей хүн байгаагүй. Еврейчүүд нэг нэгнээ холокост буюу хоморголон устгалтад оруулж байгаагүй" гэж бичжээ. Түүнчлэн тэрбээр Тель-Авив Москватай сайн харилцаатай байхын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байгааг онцлоод “Гэхдээ бүх зүйл хил хязгаартай. Энэ удаад Москва энэ хязгаарыг давсан” гэв.
Эх сурвалж: Reuters