Украинд очсон НҮБ-ын сайн дурын элч, жүжигчин Анжелина Жоли Инстаграмдаа "Намайг Львов хотод байхад бяцхан охин надад нэг онцгой чулуу харуулсан юм. Охины тоглож байсан тэр чулуу нь тэсрэх бөмбөгний хэлтэрхий байсныг тэр ойлгохгүй байсан" хэмээн нийтэлжээ.
Тэрээр Краматорскийн галт тэрэгний буудалд болсон бөмбөгдөлтийн үеэр шархадсан хүүхдүүдийн биеэс тэсрэх бөмбөгний хэлтэрхийнүүд түүж авсан. Их өвддөг, хүнд ажилбар. Амин чухал эрхтнүүдтэй ойрхон байсан хэлтэрхийнүүдийг авахад хэтэрхий аюултай. Тиймээс зарим хүүхдийн биеэс авалгүй үлдээсэн.
Хүүхдийн бие махбод, сэтгэл санааг гэмтээх хэмжээний ийм хохирол учруулах нь утгагүй” гэжээ.