ЕРӨНХИЙ САЙД АСАН УХААНГҮЙ, ЦЭЭЖНЭЭСЭЭ ЦУС АЛДСАН БАЙДАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЖЭЭ
Уг хэрэг өнөөдөр /2022.07.08/ өглөө орон нутгийн цагаар 11:30-ийн үед буюу Монголын цагаар 10:30-д болжээ. Ерөнхий сайд асан ухаангүй, цээжнээсээ цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр өдгөө 67 настай. Сэжигтэн этгээд залуу юм уу дунд эргэм насны эрэгтэй хүн байсан гэж “NHK”-ийн сурвалжлагч мэдээлэв. Харин Японы “Kyodo news” цахим хуудас түүний зүрх нь зогссон байж магадгүй гэж мэдээлжээ. Япон улс нь буу ашиглах тухай чанга хуультай, энэ төрлийн хэрэг тун ховор гардаг газар юм. Абэгийн илтгэлийн үеэр буун дуу хоёр ч удаа сонсогдсон аж.